
Зургийг: Kentaro Takahashi/Bloomberg
(Bloomberg) -- Японы эрх баригчид валютын зах зээлд оролцох магадлал зах зээлд нэмэгдэж байна. Гэвч иений ханшийн уналт цааш үргэлжилнэ гэж “UBS Group”-ийн стратегичид үзэж байна. Иений ханшийн үргэлжлэн сулрах тохиолдолд оны эцэс гэхэд иений ам.доллартой харьцах ханш 175 хүрч болзошгүй гэж таамаглаж байна.
Хэрэв газрын тосны үнэ баррель нь 150 ам.доллар хүрвэл инфляцыг барих чиглэлд валютын интервенц хийж болзошгүй. Энэ тохиолдолд иенийг зарах урсгал нэмэгдэж, валютын нөөц буурах эрсдэлтэй гэж “UBS Group” сүүлд нийтэлсэн тайландаа тодотгожээ. Өөрөөр хэлбэл интервенц хийх нь ханшид нөлөөлөхгүй байж магадгүй болж байна. Инфляцыг бууруулах оролдлого нь эрчим хүчний татаас зэрэг төсвийн бодлогын арга хэмжээнд илүү түшиглэх боломжтой гэж үзэж байна.
Энэ нөхцөлд дэлхийн хэмжээнд стагфляцын орчин үүсвэл Японы бодлого боловсруулагчид иений ханшийн уналтыг зогсоох чиглэлд арга хэмжээ авах эсэхэд шийдэлд хүрээгүй байгаа гэж үзэж байгаа аж. Үүний улмаас худалдааны орчны сөрөг цохилт үүсэж, ам.долларын иентэй харьцах ханш мэдэгдэхүйц өсөх магадлалтай гэж “UBS Group” таамаглаж байна.