logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    МХБ дэх үнэт цаасны арилжаа I улиралд өмнөх оноос 86.2 хувиар өссөн ч хувьцаанууд уналттай байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 02 16:05
    918

    Зургийг: Э.Тэнгис

    МХБ дэх арилжааны хэмжээ оны эхний улиралд эрс нэмэгдсэн хөдөлгөөнтэй байна

    Засгийн газрын бондтой холбоотойгоор Монголын Хөрөнгийн бирж дэх арилжааны хэмжээ оны эхний улиралд эрс нэмэгдсэн байна.

    Гол үнэт цааснуудын арилжаа ч өсөлттэй байж, тэр дундаа хувьцааны арилжаа оны эхний гурван сарын байдлаар 68.8 тэрбум төгрөг хүрч, 45 хувиар нэмэгджээ. Бондын хоёрдогч зах зээлийн арилжаа мөн адил огцом өсөлт үзүүлж, 42.5 тэрбум төгрөг хүрсэн байна.

    MSE-GFX.jpg

    2025 оны эхээр арилжааны идэвх буурсантай холбоотойгоор Монголын Хөрөнгийн биржийн үндсэн үйл ажиллагааны орлого томоохон цохилт амсаж байсан юм. Харин энэ он гарсаар арилжаа нэмэгдэхтэй зэрэгцээд шинэ үнэт цаас гаргалт хүлээгдэж байгаа тул биржийн үндсэн үйл ажиллагааны орлого сэргэх төлөвтэй.

    Арилжааны идэвх хэдий өндөр байгаа ч зах зээлд зарах урсгал давамгай байна. Монголын Хөрөнгийн биржийн ТОП-20 индексийн 14 компанийн хувьцааны ханш он гарсаар уналттай байгаа юм. Индексийн түвшин эхний улиралд 7.4 хувиар буурч, сүүлийн таван сарын доод түвшинд хүрээд байна.

    Түүнчлэн Азийн индексүүд дундаа ТОП-20 уналтаараа толгой цохисон хэвээр байна. Ойрх Дорнодын дайн эхэлснээс хойш бүс нутгийн зах зээлүүд огцом уналтад орж, энэ оны өсөлтөө алдаад байгаа ч эхний гурван сарын байдлаар ТОП-20 индекстэй харьцуулахад эерэг үзүүлэлттэй хэвээр байна.

    Cэтгэгдэл бичих