logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    Хоёрдогч зах зээлд “OpenAI”-ийн хувьцааны эрэлт буурав
    Hema Parmar
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 02 13:15
    482

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    (Bloomberg) -- Хоёрдогч зах зээлд “OpenAI”-ийн хувьцааны ханш унаж, зарим тохиолдолд худалдан авагч олох боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Хөрөнгө оруулагчид өрсөлдөгч “Anthropic”-ийн хувьцааг худалдан авах сонирхол өндөртэй байгаа нь голлон нөлөөлж эхэлжээ.

    “OpenAI” сүүлийн саруудад хэдэн арван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татахыг зорьж байсан ч “Next Round Capital”-ийн үүсгэн байгуулагч Кен Смит хоёрдогч зах зээлд “OpenAI”-ийн хувьцааны эрэлт буурч буйг мэдэгдсэн байна.

    Сүүлийн хэдэн долоо хоногт хедж сангууд, томоохон хувьцаа эзэмшдэг венчур капиталын компаниуд зэрэг институцын хөрөнгө оруулагчид 600 сая орчим ам.доллароор үнэлэгдэх “OpenAI”-ийн хувьцааг зарсан гэж тэрбээр мэдээлжээ.

    Өнгөрсөн оны өдийд “OpenAI”-ийн хувьцааг худалдан авах өрсөлдөөн маш өндөр байсан бол одоо нөхцөл байдал огт өөр болсныг харж болохоор байна.

    Cэтгэгдэл бичих