logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    П.Түмэнзаяа
    NASA-ийн "Artemis II" нислэгийн баг сарыг тойрох аяллаа эхлүүллээ
    Loren Grush
    Sana Pashankar
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 02 12:00
    511

    Зургийг: Chip Somodevilla/Bloomberg

    (Bloomberg) -- NASA-ийн “Artemis II” нислэгийн хөөргөлт амжилттай болж, хөлгийн баг дэлхийн тойрог замд орлоо. Ингэснээр 50 гаруй жилийн дараа анх удаа хүн төрөлхтнийг сарны гадаргууд хамгийн ойр аваачих аялал эхэлж байна.

    Сансрын хөлөг Флорида мужид байрлах Кеннедигийн нэрэмжит сансрын төвөөс орон нутгийн цагаар 18 цаг 35 минутад хөөрсөн юм.

    Хэрэв нислэг төлөвлөгөөний дагуу явагдвал нисэгчид сарны гадаргуугаас ердөө 6618 км зайд дөхөж очно.

    10 хоног үргэлжлэх энэхүү эхний нислэгээр хөлгийн багийнхан сарыг тойрон аялаад дэлхийд эргэн ирэх юм. Сансрын хөлөг нь "Boeing" компанийн бүтээсэн “Space Launch System” пуужин, "Lockheed Martin" компанийн бүтээсэн “Orion” хөлгийн багийн капсулаас бүрдэж буй.

    “Artemis” хөтөлбөр нь 1960-1970-аад оны үед Нил Армстронг болон бусад 11 хүнийг сарны гадаргуу дээр буулгаж байсан домогт “Apollo” хөтөлбөрийн амжилтыг давтаж, улмаар ахиулах зорилготой.

    Хөтөлбөрийн дараагийн нислэгүүдээр хөлгийн капсулыг газардагч төхөөрөмжтэй холбох, цаашлаад саран дээр буух оролдлогууд хийх юм.

    Cэтгэгдэл бичих