logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Bloomberg TV Mongolia
    УИХ дахь МАН-ын бүлэг С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэхийг дэмжив
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 02 11:24
    473

    Зургийг: ParliamentMN

    МАН-ын Удирдах зөвлөлөөс С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ

    УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэхийг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн олонх дэмжсэн байна.

    УИХ-ын даргад нэр дэвшээд буй УИХ-ын гишүүн С.Бямбацогт мэдээлэл хийхдээ "УИХ-д таван нам суудалтай байгаа. Таван намын зөвшилцөж ойлголцох талд идэвх санаачилгатай ажиллах шаардлага бий. УИХ-д бусад намуудтайгаа УИХ-ын болон Засгийн газрын үйл ажиллагааны бодлого шийдвэрийг хийж хэрэгжүүлэхэд нь хурдан шуурхай хууль тогтоолуудыг батлах, тулгамдсан асуудлуудыг ярилцаж шийдвэрлэнэ" гэж тодотголоо.

    МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүлж, энэхүү шийдвэртэй холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан юм. УИХ-ын даргын асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар эцэслэнэ. 

    УИХ-ын гишүүн С.Бямбацогт нь  2008-2012,  2012-2016 онд УИХ-ын гишүүн, 2013-2016 онд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, 2016-2020 онд УИХ-ын гишүүн, 2016-2017 онд  Хууль зүй, дотоод хэргийн сайд, 2018-2019 онд Ёс зүйн дэд хорооны дарга, 2019-2020 онд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, 2020 оноос УИХ-ын гишүүн, 2020-2022 онд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга, 2022-2024 онд Зам, тээврийн хөгжлийн сайд, 2024 оноос УИХ-ын гишүүн, 2024-2025 онд Батлан хамгаалахын сайд, 2025 оноос Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байна. 

    Cэтгэгдэл бичих