logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    П.Түмэнзаяа
    Дональд Трампын мэдэгдлийн дараа алтны ханш 4 гаруй хувиар сулрав
    Yihui Xie
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 02 11:00
    513

    Зургийг: Brendon Thorne/Bloomberg

    (Bloomberg) -- Лхагва гарагийн арилжаагаар хоёр хувиар чангарсан алтны ханш сүүлийн байдлаар унц нь 4580-4600 орчим ам.долларт хэлбэлзэж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын мэдэгдлийн дараа үнэт металлын ханш дөрөв гаруй хувиар суларлаа.

    Эдийн засгийн өсөлтийн талаарх санаа зовнил нэмэгдэж байгаагаас Холбооны Нөөцийн банк бодлогын хүүг бууруулж магадгүй гэх хүлээлт арилжаанд оролцогчдын дунд нэмэгдэж байна.

    Үүнээс үүдэн энэ долоо хоногийн арилжаагаар үнэт металлын ханш зургаа орчим хувиар өссөн нь сүүлийн 10 долоо хоногийн хугацаанд байгаагүй өндөр өсөлтөд тооцогдож байгаа юм. Хэдий тийм боловч өнгөрсөн гуравдугаар сард алтны ханш 12 орчим хувиар суларсан нь 2008 оны аравдугаар сараас хойших хамгийн тааруу үзүүлэлттэй арилжааны сард тооцогдож байна.

    Үүнээс гадна зэс, хөнгөн цагаан зэрэг суурь металлуудын ханш буурлаа. Тухайлбал: зэсийн ханш Лондоны Металлын биржид 1.2 хувиар суларч, тонн нь 12,288 ам.долларт болоод байна. Гуравдугаар сард тус металлын ханш сарын дүнгээр 2022 оноос хойших хамгийн огцом дүнгээр буураад байгаа юм.

    Харин лхагва гарагийн арилжаагаар сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрээд байсан хөнгөн цагааны ханш 0.9 хувиар буурсан бол цайрын ханш 1.7 хүртэлх хувиар сулраад байна.

    Олон улсын томоохон Төв банкнууд мөнгөний бодлогоо чангатгаж эхэлбэл зэс зэрэг суурь металлуудын эрэлтэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг “Oanda”-ийн шинжээчид анхааруулж байна.

    Cэтгэгдэл бичих