logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    П.Түмэнзаяа
    Газрын тосны үнэ 4 гаруй хувиар суларч, баррель нь 100 ам.доллароос доогуур түвшинд оров
    Alex Longley
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 01 16:20
    188

    Зургийг: Eddie Seal/Bloomberg

    (Bloomberg) -- Арилжааны эхэн үед 1.9 хүртэлх хувиар чангараад байсан брент төрлийн газрын тосны ханш дөрөв гаруй хувиар суларч, баррель нь 100 ам.доллароос доогуур түвшинд орлоо. Түүхий эдийн ханш ийнхүү доошилсон нь сүүлийн долоо хоногийн анхны тохиолдол болж байна.

    Харин WTI төрлийн газрын тосны үнэ дөрвөн хувиар суларч, баррель нь 97 ам.долларт хэлбэлзэж байна.

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иранд явуулж буй цэргийн ажиллагаагаа ирэх 2-3 долоо хоногт эцэслэнэ гэж мэдэгдсэн нь газрын тосны үнийн хэлбэлзэлд шууд нөлөөлж байна.

    Мөргөлдөөний үеэр Ойрх Дорнодын эрчим хүчний томоохон бүтцүүд цохилтод өртсөн тул дайн дууссан ч нийлүүлэлт хэвийн болоход хугацаа шаардлагатайг шинжээчид онцоллоо.

    Үүнээс гадна Азийн орнуудын шингэрүүлсэн байгалийн хийн импорт сүүлийн гурван жилийн доод түвшинд хүрээд байна. Тодруулбал: гуравдугаар сард бүс нутгийн нийт олборлолт өмнөх оны мөн үеэс 8.6 хувиар буурч, 20.6 сая тонн хүрчээ.

    Cэтгэгдэл бичих