logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    АНУ-ын хувийн сангууд ногдол ашгийн дахин хөрөнгөжүүлэлтэд $94 тэрбумын зээл авчээ
    Dorothy Ma
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 01 13:35
    126

    Зургийг: Spencer Platt/Bloomberg

    2024, 2025 онд ногдол ашгийн дахин хөрөнгөжүүлэлт АНУ-д 200 тэрбум ам.доллар хүрсэн байна

    (Bloomberg) -- Хувийн сангуудын эзэмшлийн компаниуд ногдол ашиг хуваарилахын тулд 94 тэрбум ам.долларын хөрөнгийг зээл болон өндөр өгөөжтэй бондоор татан төвлөрүүлсэн байна. Энэ нь эдгээр компанийн эрсдэлийг нэмэгдүүлж буйг “Moody's Ratings” тодотгосон байна.

    Ногдол ашгийн дахин хөрөнгөжүүлэлт нь хөрөнгө оруулалтаасаа өгөөж хүртэхийг төлөвлөж буй хувийн сангуудын дунд газар авч байна. Эдийн засгийн нөхцөл байдал тодорхойгүй байгаа нь худалдан авах, IPO хэлцлүүдийг удаашруулж сангууд хөрөнгө оруулалтаасаа гарахад хүндрэл учруулж байна.

    Харин өрийн зах зээлийн аль хэдийн өндөр өр төлбөртэй компаниудад нээлттэй хэвээр байна. Ингэснээр хувийн сангуудад эзэмшдэг компаниудынхаа өрийг нэмэгдүүлэх боломж олгож байгаа юм. Хэдий тийм боловч энэ үйлдэл нь үнэлгээний агентлагуудаас сөрөг дүгнэлт авдаг бөгөөд компаниудын ашиг ажиллагааг сайжруулдаггүй байна.

    Ногдол ашгийн дахин хөрөнгөжүүлэлт нь 2024 болон 2025 онд 200 тэрбум ам.доллар хүрсэн нь 2022 болон 2023 оны нийлбэр дүнгээс тав дахин өссөн үзүүлэлт болж байна.

    Cэтгэгдэл бичих