
Зургийг: Emerov Sergey/Bloomberg
(Bloomberg) – АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дайн удахгүй дуусаж магадгүй гэсэн дохио өгсний дараа газрын тосны үнэ харьцангуй тогтворжлоо.
Мягмар гарагт 3.2 хувиар суларсан брент төрлийн газрын тос баррель нь 105 ам.доллар, харин WTI төрлийн газрын тос баррель нь 102 ам.долларт хадгалагдаж байна.
ОХУ-ын стратегийн ач холбогдолтой боомтуудад өгсөн дроны цохилтууд газрын тосны урсгалыг нь сүүлийн нэг жил гаруйн доод түвшинд хүргэж, Кремлийн дайны санхүүжилтэд томоохон хохирол учруулж байна.
Украины арми Приморск болон Уст-Луга дахь экспортын терминалууд руу удаа дараа халдсаны улмаас хадгалах савнууд цохилтод өртсөний улмаас гал гарч, өнгөрсөн долоо хоногийн ихэнх хугацаанд ачих үйл ажиллагаа зогсжээ.
Эдгээр боомтын урсгал өмнөх долоо хоногийн түвшнээс 30 гаруй хувиар буурч, Москвагийн газрын тосны орлого нэг тэрбум гаруй ам.доллароор агшаад байна. Тодруулбал: гуравдугаар сарын 29-нийг хүртэлх долоо хоногт 22 хөлөг онгоц 16.23 сая баррель газрын тос ачжээ. Харин сүүлийн 28 хоногийн дундаж тээвэрлэлт өдөрт 280 мянган баррелиар буурч, 3.31 сая баррель болсон нь сүүлийн хоёр сарын хамгийн доод үзүүлэлт болж байна.