logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    П.Түмэнзаяа
    Алтны ханш 2008 оноос хойших хамгийн тааруу үзүүлэлттэй арилжааны сарыг үдэв
    Yihui Xie
    Joyce Koh, Chanyaporn Chanjaroen
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 01 10:35
    175

    Зургийг: Alessia Pierdomenico/Bloomberg

    Сингапур алт хадгалах байгууламжаа өргөтгөх асуудлыг хэлэлцэж байна

    (Bloomberg) --  АНУ болон Иран Ойрх Дорнод дахь дайныг эцэслэхэд нээлттэй гэсэн дохио өгснөөр алтны ханш арилжааны гурван өдөр дараалан ногоон бүсэд хадгалагдаж байна. Хэдий тийм боловч сарын дүнгээр дэлхийн санхүүгийн хямрал буюу 2008 оноос хойших хамгийн тааруу үзүүлэлттэй арилжааны сарыг үдлээ. Гуравдугаар сард алтны үнэ 12 хувиар суларсан юм.

    Мягмар гарагийн арилжаагаар 3.9 хүртэлх хувиар чангарч, сүүлийн нэг долоо хоногийн дээд түвшинд хүрчээ. Сүүлийн байдлаар унц нь 4713 ам.доллароор арилжаалагдаж байна.

    Харин мягмар гарагт 7.3 хувиар чангарсан мөнгөний ханш сүүлийн байдлаар унц нь 75 ам.долларт тогтворжлоо.

    GOLD.png

    Сингапур олон улсын алтны арилжааны цөм болох зорилтын хүрээнд алт хадгалах байгууламжаа өргөтгөх асуудлыг хэлэлцэж буй. Тухайлбал: “Changi” нисэх онгоцны буудлын ойролцоох талбай зэрэг хэд хэдэн боломжит байршлыг үнэлж буйг ойрын эх сурвалж мэдээлсэн байна.

    Дэлхийн Алтны Зөвлөлөөс тайлагнаснаар Төв банкнууд нийт 39 мянган тонн алт эзэмшиж байгаа нь хүн төрөлхтний түүхэнд олборлосон нийт алтны 18 хувийг эзлэх дүн юм.

    Cэтгэгдэл бичих