logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    П.Түмэнзаяа
    Goldman: Дунд хугацаанд алтны ханш унц нь $5400 хүрнэ
    Yihui Xie
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 31 16:50
    291

    Зургийг: Brendon Thorne/Bloomberg

    Унц алт 4567 ам.доллароор арилжаалагдаж байна

    (Bloomberg) -- Холбооны Нөөцийн банкны тэргүүн Жером Пауэлл инфляцын урт хугацааны төсөөлөл хяналтад байгаа гэж мэдэгдсэнээр арилжааны хоёр өдөр дараалан өссөн алтны ханш өсөлтөө хадгаллаа. Үүнээс гадна зах зээлд “Dip-Buyers” орж ирсэн нь үнийн өсөлтөд түлхэц болж байна.

    Даваа гарагийн арилжаагаар 0.4 хувиар өссөн үнэт металл сүүлийн байдлаар унц нь 4567 ам.доллароор арилжаалагдаж байна.

    Ойрх Дорнодын мөргөлдөөн удаан үргэлжлэх хүлээлт хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг нэмэгдүүлж байна. Гуравдугаар сард алтны ханш 15 орчим хувиар буурах төлөвтэй байгаа нь 2008 оны аравдугаар сараас хойших хамгийн өндөр дүнтэй уналтад тооцогдохоор байгаа юм.

    Хэдий тийм боловч “Goldman Sachs” дунд хугацаанд алтны ханш унц нь 5400 ам.доллар хүрнэ гэсэн өөдрөг төсөөллөө танилцууллаа. Харин ойрын хугацаанд эрчим хүчний нийлүүлэлтийн “шок”-оос үүдэн унц нь 3800 ам.доллар хүрч сулрах эрсдэлтэйг анхааруулж байна.

    Cэтгэгдэл бичих