
Зургийг: jadegas.com.au
“Jade Gas Holdings” компани Тавантолгойн нүүрсний давхаргын метан хийн төслийнхөө арилжааны болон стратегийн чухал үйл ажиллагааг санхүүжүүлэхээр 1.8 сая австрали долларын хөрөнгө татан төвлөрүүлснээ мэдээллээ.
Шинээр татсан хөрөнгийг Монголд анх удаа арилжааны зорилгоор байгалийн хий үйлдвэрлэхэд шаардлагатай бэлтгэл ажлуудад зарцуулахаа онцлов.
Энэ хүрээнд 60 сая ширхэг энгийн хувьцаа шинээр гаргаж, нэгж бүрийг 0.03 австрали долларын үнээр мэргэжлийн хөрөнгө оруулагчдад санал болгосон байна.
Тус компани "Улаан нуур" төслийн талбайдаа сүүлд үнэлгээний хөтөлбөр амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд одоогоор төслийн хийн нөөцийг баталгаажуулах, байгалийн хий олборлолтын зөвшөөрөл авах зэрэг ойрын хугацааны зорилтууддаа төвлөрч ажиллаж байна.