logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Есүйхулан
    “Говь” ХК-ийн 2025 оны борлуулалтын орлогын 10 хувийг экспортын орлого бүрдүүлжээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 31 14:00
    67

    Зургийг: С.Батсайхан

    МХБ: “Говь ХК” 2025 онд гадаад зах зээлийн маркетингдаа 7.9 тэрбум төгрөг зарцуулсан

    “Говь” ХК 2025 онд борлуулалтын нийт орлогын 81 хувийг дотоодын зах зээлээс, 10 хувийг нь экспортоос бүрдүүлснийг үйл ажиллагааны тайландаа мэдээллээ. 

    Экспортын зах зээлд нийт 27 харилцагч бүтээгдэхүүнээ нийлүүлж, 24.9 тэрбум төгрөгийн борлуулалттай байсан нь 2024 оныхоос 57 хувиар буурсан дүн болжээ.

    Тус компанийн зүгээс үйлдвэрийн бүтээмж, ашигт ажиллагаагаа нэмэгдүүлэхээр экспортын харилцагчаа бууруулах шийдвэр гаргаад байсан юм. Мөн өнгөрсөн онд Казахстаны Алмата хотын олон улсын нисэх онгоцны буудалд франчайз дэлгүүрээ шинээр нээснээр нийт гурван улсын дөрвөн хотод таван франчайз дэлгүүртэй үйл ажиллагаагаа явуулж байна.

    2025 онд “Говь” ХК-ийн үйлдвэрлэлийн хэмжээ 12 хувиар буурсан бөгөөд энэ дундаа нэхмэл болон сүлжмэл төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл үл ялиг буурчээ.

    Мөн маркетингийн зардлаа есөн хувиар бууруулж, нийт зардлын 82 хувийг гадаад зах зээлд зарцуулсан байна. Ингэхдээ гадаад зах зээлийн маркетингийн зардлаа өмнөх оноос 10 хувиар бууруулсан дүнтэй байгаа юм.

    Cэтгэгдэл бичих