logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    БНХАУ-ын Төрийн өмчит тэргүүлэх банкнуудын ашгийн маржин буурав
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 31 11:30
    146

    Зургийг: Raul Ariano/Bloomberg

    БНХАУ-ын банкнуудын чанаргүй зээлийн хэмжээ буурсан ч кредит картын зээлийн чанар дордов

    (Bloomberg) -- БНХАУ-ын Төрийн өмчит тэргүүлэх банкнуудын тайлан тааруу үзүүлэлттэй гарлаа. Бээжингийн эдийн засгийг дэмжих бодлого нь банкнуудын ашигт ажиллагааг сааруулж байна.

    2025 он БНХАУ-ын “Agricultural Bank Of China”-ийн цэвэр ашиг 3.2 хувиар өсөж, 291 тэрбум юань хүрсэн бол “Bank of China”-ийн цэвэр ашиг 2.2 хувиар тэлжээ. Мөн бусад банкнуудын цэвэр ашиг ижил түвшинд өссөнийг өнгөрсөн баасан гарагт нийтлэгдсэн тайлангуудаас харж болохоор байна.

    “Agricultural Bank Of China” болон “Bank of China”-ийн чанаргүй зээлийн хэмжээ буурсан ч тайланг нь нарийвчлан харвал эмзэг хэсгүүд байсаар байна. Тухайлбал: иргэдийн зээлийн чиглэлд кредит картын зээлийн чанар муудсан. Цэвэр зээлийн хүүгийн ашгийн маржин доод түвшинд хүрээд буй энэ үед банкнууд зээлийн чанарыг тэнцвэржүүлэх сорилттой тулгараад буй.

    Үүний улмаас БНХАУ 69 их наяд ам.долларын санхүүгийн системээ дэмжихийн тулд гуравдугаар сард Засгийн газрын тусгай бонд гаргасан юм.

    2025 онд ашгийн маржин нь буурсан ч БНХАУ-ын банкны салбар ашигтай хэвээр байна. Салбарын цэвэр ашиг нь 2.3 хувиар өсөж, 2.38 их наяд юань хүрчээ.

    “Morgan Stanley”-ийн шинжээчид энэ оны эхний хагаст БНХАУ-ын банкнуудын ашгийн маржин доод түвшинд хүрч, сүүлийн хагаст эргээд сэргэнэ гэж тооцоолсон байна. Энэ нь Бээжин зээлийн хурдацтай тэлэлтийн оронд эрсдэлийг тооцоолсон, зээл олголтыг илүүд үзэж эхэлсэнтэй холбоотой аж.

    Cэтгэгдэл бичих