logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Үл хөдлөх хөрөнгө
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Батбуян
    Үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт “Vanke”, “Country Garden”-ийн тайланд жин дарахаар байна
    Rachel Yeo
    Felix Tam
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 31 11:05
    850

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    (Bloomberg) -- БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбар тасралтгүй суларсаар байгаа нь “China Vanke”, “Country Garden Holdings” болон "China Overseas Land & Investment" зэрэг компанийн санхүүгийн үзүүлэлтэд нөлөөлөх гол хүчин зүйл болохоор байна. Тус улсын томоохон компаниудын борлуулалтын гэрээнүүд 2026 онд 20 хувиар буурна гэж “Bloomberg Intelligence”-ийн шинжээчид тооцоолжээ.

    Энэ сард болсон Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын хүрээнд үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг сэргээхэд чиглэсэн дорвитой шинэ арга хэмжээ танилцуулаагүй юм. Иймд тухайн  салбарын хямрал 2027 онд ч үргэлжилж магадгүй гэж үзэж байна.

    “China Vanke” компанийн хувьд дөрөвдүгээр сард төлөх хуваарьтай бондын эргэн төлөлтийн хугацааг сунгахыг эрмэлзэж байгаа аж. Хэдий тийм боловч зээлдүүлэгчдийн зүгээс эцсийн шийдвэрийг хараахан гаргаагүй байна.

    Cэтгэгдэл бичих