
•Live
Биднийг дагах
Зах зээл
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
П.Түмэнзаяа
Зах зээл
Нийтлэлийг хуваалцах
П.Түмэнзаяа
Арилжааны 2 өдөр дараалан өссөн алтны ханш харьцангуй тогтворжлоо
Yihui Xie
Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 31 10:10
299
Зургийг: Chalinee Thirasupa/Bloomberg
Унц алт 4545 ам.доллароор арилжаалагдаж байна
(Bloomberg) -- АНУ-ын Холбооны Нөөцийн банкны тэргүүн Жером Пауэлл инфляцын урт хугацааны төсөөлөл хяналтад байгаа гэж мэдэгдсэнээр арилжааны хоёр өдөр дараалан өссөн алтны ханш тогтворжлоо. Үүнээс гадна зах зээлд “Dip-Buyers” орж ирсэн нь үнийн өсөлтөд түлхэц болж байна.
Даваа гарагийн арилжаагаар 0.4 хувиар өссөн үнэт металл сүүлийн байдлаар унц нь 4545 ам.доллароор арилжаалагдаж байна. Хэдий тийм боловч Ойрх Дорнодын мөргөлдөөн удаан үргэлжлэх хүлээлт хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг нэмэгдүүлж байгаа юм.
Гуравдугаар сард алтны ханш 15 орчим хувиар буурах төлөвтэй байгаа бөгөөд энэ нь 2008 оны аравдугаар сараас хойших хамгийн өндөр дүнтэй уналтад тооцогдохоор байна.
Cэтгэгдэл бичих