logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Тансаг зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Rolex”-ийн алдарт "Pepsi" цагны үнэ хоёрдогч зах зээлд цойлох болов
    Allegra Catelli
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 31 09:00
    554

    Зургийг: Rolex SA/Bloomberg

    (Bloomberg) -- “Rolex” компанийн хамгийн алдартай загваруудын нэг болох ган их биетэй, улаан болон хөх өнгийн хүрээтэй "GMT Master II" цагны үнэ хоёрдогч зах зээлд эрс өсөөд байна. Өнгөний өвөрмөц хоршлоороо "Pepsi" хочтой болсон тус цагийг компани үйлдвэрлэхээ зогсоож магадгүй гэсэн таамаглал, мөн ирэх дөрөвдүгээр сард болох цагны салбарын хамгийн том арга хэмжээ "Watches and Wonders"-той холбоотой хүлээлтүүд үнийн өсөлтийг өдөөж байгаа аж.

    Швейцарын Женев хотноо 60 гаруй брэнд бүтээгдэхүүнээ дэлгэх тус үзэсгэлэнд “Rolex” юу бэлдэж очих нь хамгийн их анхаарал татаж буй. Цагны худалдааны "Chrono24" платформын мэдээлснээр гуравдугаар сарын эхний долоо хоногт "Pepsi" загварыг худалдан авах хүсэлт 2025 оны дундажтай харьцуулахад 500 хувиар өссөн байна.

    Мөн гүйлгээний дүнгээр хамгийн өндөр борлуулалттай 50 цагны үнийг дагадаг “Bloomberg Subdial Watch Index”-ийг харвал он гарсаар "Pepsi" загварын үнэ 3000 орчим ам.доллароор эрс нэмэгджээ. Хэдийгээр баттай мэдээлэл гараагүй ч тус цаг ховордох тухай таамаглал зах зээлд хэр том нөлөөтэйг дээрх өсөлт харуулж байна.

    Cэтгэгдэл бичих