
•Live
Биднийг дагах
Улс төр
Дотоод
Нийтлэлийг хуваалцах
Эдийн засагчийг дагах
Bloomberg TV Mongolia
Улс төр
Нийтлэлийг хуваалцах
Bloomberg TV Mongolia
ТББХ-ны хуралдаанаар Н.Учралыг Ерөнхий сайдаар томилох асуудлыг 95.8 хувийн саналаар дэмжив
Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 30 15:57
185
Зургийг: ParliamentMN
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох эсэхийг хэлэлцэж, 95.8 хувийн саналаар дэмжлээ.
УИХ-ын гишүүн Н.Учрал “Шаардлагатай төслүүдийг урагшлуулахад хариуцлагатай, хурдтай ажиллана” гэдгээ Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр онцолсон байна.
Монгол Ардын Намын бага хурал ням гарагт хуралдаж, намын дарга Н.Учралыг 99.7 хувийн саналаар Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжсэн бөгөөд УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдаж, Н.Учралыг УИХ-ын даргаас нь чөлөөлсөн юм.
УИХ-ын чуулганы хуралдаанаар Н.Учралыг Ерөнхий сайдаар томилох асуудлыг авч хэлэлцэнэ.
Cэтгэгдэл бичих