
Зургийг: Qilai Shen/Bloomberg
(Bloomberg) -- БНХАУ-ын институц хөрөнгө оруулагчдын гадаад дахь үнэт цаас худалдан авалтын хязгаарыг 2021 оноос хойших хамгийн өндөр дүнгээр нэмлээ. Ингэснээр санхүүгийн салбараа нээх ажиллагааг урагшлуулж, дотоодын хөрөнгө оруулагчдаас гадаадад хөрөнгө оруулах эрэлт хэрэгцээг хангаж буй үйлдэл болж байна.
Гуравдугаар сарын эцэст тус улсын баталгаажсан дотоод институц хөрөнгө оруулагчдын хөтөлбөрийн квот 176.2 тэрбум ам.доллар хүрч, өмнөх сараас 5.3 тэрбум ам.доллароор нэмэгджээ. Энэ нь өнгөрсөн оны зургаадугаар сараас хойших хамгийн өндөр өсөлт болж буй.
Тус хөтөлбөр нь БНХАУ дахь том хөрөнгө оруулагчдад заасан хязгаарын дотор хөрөнгө оруулах боломж олгодог. Дотоод зах зээл болон юанийн ханш харьцангуй тогтвортой байгаа нь Бээжинд хөрөнгийн хязгаарыг зөөлрүүлэх орон зай өгч байна.
Сүүлийн жилүүдэд БНХАУ-аас алт, АНУ болон Японы хувьцааг авах урсгал эрчимтэй нэмэгдээд байгаа бөгөөд дотоод зах зээлд өгөөж бага байгаа нь хөрөнгө оруулагчид гадагш чиглэх гол шалтгаан болж байгаа аж. Дээрх мэдээллийн дараа юанийн ханш огцом хөдөлгөөнгүй байна.