logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    Засгийн газрын олон улсын бондуудын ханш бага зэрэг унаад байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 30 08:55
    168

    Зургийг: С.Батсайхан

    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар албан тушаалаасаа чөлөөлөгдсөний дараа Засгийн газрын олон улсын бондуудын ханш бага зэргийн уналттай байна.

    Ираны дайн эхэлснээс хойш бондуудын ханш хоёр гаруй хувийн уналттай байв. Харин өнгөрсөн долоо хоногт тогтворжоод байсан бондуудын ханш Ерөнхий сайд чөлөөлөгдсөнөөс хойш эргэн унаж эхэллээ.

    Шинэ долоо хоногийн арилжаа хараахан эхлээгүй байгаа бөгөөд 2028, 2029 онд хугацаа нь дуусах бондуудын ханш 105 орчим ам.доллароор арилжаалагдаж байна.

    GOVBONDS-GFX.jpg

    Монгол Улсын зээлжих зэрэглэл ахиж, эдийн засгийн үзүүлэлтүүд харьцангуй тогтвортой байсан тул энэ оны эхээр ханш нь өсөөд байсан юм. Хэдий тийм боловч макро орчин тааруу болж эхэлснээр бондуудын ханшийн уналт үргэлжилж байна.

    Cэтгэгдэл бичих