
Зургийг: RE/MAX Mongolia
Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд нь дотоодын эрэлт суларсан тул Тайландын тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн төсөл хөгжүүлэгчид гадаадын эрэлтэд найдаж, тус улсын аялал жуулчлал, уур амьсгал, амьдралын чанарын давуу талыг агуулсан өндөр үнэ цэн бүхий хөрөнгүүдээ санал болгож эхэлсэн байна. "Bloomberg"-ийн мэдээлснээр өнгөрсөн оны эхний хагас жилийн байдлаар Бангкокийн бүсэд борлуулагдаагүй орон сууцны тоо зарагдсан орон сууцныхаас 10 дахин давж, сүүлийн найман жилийн дээд түвшинд хүрчээ. Иймд гаднын худалдан авагчдыг татахаар Тайландын үл хөдлөх хөрөнгийн томоохон хөгжүүлэгч компаниуд дорвитой хүчин чармайлт гаргах болсон байна.
Тэдгээр компаниудаас олон улсад гарсан нэр хүндтэй хөгжүүлэгчдийн нэг болох “Banyan Group Residences” нь “RE/MAX Mongolia”-тай хамтын ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж, Монголын хөрөнгө оруулагчид, харилцагчид, брокер, агентуудад Тайландын Пукет арал дээр тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгүүдэд хөрөнгө оруулах боломжийг нээж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд “RE/MAX Mongolia” бүс Тайландын аялал жуулчлал, байгалийн үзэсгэлэн, өндөр зэрэглэлийн хэв маягийн төвүүд болсон Пукет Лагуна, Банг Тао, Ко Самуи, Краби зэрэг бүс нутгууд дахь тансаг вилла, кондоминиум, “Luxury Residence” төслүүдийг Монголын хөрөнгө оруулагчдад танилцуулахаар болжээ. Танилцуулах арга хэмжээний эхний өдөр буюу III сарын 27-нд зөвхөн RE/MAX агентуудад, харин III сарын 28-нд худалдан авагчтай агент, брокеруудад зориулсан байдлаар зохион байгуулагдахыг мэдээлсэн байна.
Монголын хөрөнгө оруулагчдад Пукет болон бусад өндөр эрэлттэй бүсүүд дэх тансаг зэрэглэлийн орон сууц, виллад хөрөнгө оруулаад зогсохгүй амьдралын тав тух, аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан орчинд гэр бүлээрээ амьдрах сонголт бий. Цаашлаад чанараараа дэлхийд дээгүүрт бичигддэг Тайландын эмнэлэг, сургууль болон бусад үйлчилгээний давуу талын хүртэж, нэг ёсондоо дэлхийн түвшний хөрөнгө оруулалтын эко системд шууд холбогдох юм.
"Banyan Group" нь 41 жилийн түүхтэй, 20 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг, “Integrated Resort Community” буюу бүхий л хэрэгцээ, үйлчилгээг багтаасан амьдралын цогц орчны төсөл хөгжүүлэлтээрээ танигдсан компани юм. Иймд компанийн төслүүд зөвхөн өндөр зэрэглэлийн орон сууц, виллагар хязгаарлагдахгүй, харин аялал жуулчлалын тасралтгүй урсгал, хөрөнгө оруулалтын өсөлтийн потенциал, урт хугацааны үнэ цэнийг нэг дор шингээснээрээ олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татдаг байна.
Тиймээс Монголын хөрөнгө оруулагчид дотоодын зах зээлээр хязгаарлагдахгүй бүс нутгийн болон олон улсын боломжуудыг эрэлхийлэх болсон энэ үед “RE/MAX Mongolia” болон “Banyan Group”-ийн хамтын ажиллагаа нь хөрөнгөө олон улсад төрөлжүүлэх, урт хугацаанд үнэ цэнийг нь хадгалах, цаашид өсгөх шинэ гарц болж байна.