logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    АҮЭБЯ: АИ-92-оос бусад төрлийн шатахууны үнийг литр тутамд 300-350 төгрөгөөр нэмнэ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 27 16:40
    291

    Зургийг: С.Батсайхан

    Улсын хэмжээнд гуравдугаар сарын 26-ны өдрийн байдлаар АИ-92 автобензин 90.1 мянган тонн буюу 42 хоногийн, дизель түлш 116 мянган тонн буюу 29 хоногийн, АИ-95 72 хоногийн нөөцтэй байгааг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам мэдээллээ.

    ОХУ-аас дөрөвдүгээр сард нийлүүлэх нефтийн бүтээгдэхүүний хил үнэ өмнөх сараас нэмэгдэнэ. Энгийн АИ-92 автобензинийг гэрээний дагуу нэмэгдээгүй үнээр буюу тонн тутмыг 705 ам.доллароор нийлүүлнэ. Харин  Евро-5 стандартын шатахууныг 1206 ам.доллар, АИ-95-ыг 1176 ам.доллар, дизель түлшийг 1385-1410 ам.доллароор тус тус  нийлүүлэхээр байна.

    Үүнтэй холбоотойгоор АИ-92-оос бусад бүтээгдэхүүний үнийг литр тутамд 300-350 төгрөгөөр нэмэгдүүлэхээр болж байна.

    Салбарын яамнаас шатахуун импортлогч, борлуулдаг аж ахуйн нэгжүүдэд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх, үнийг хэт хөөрөгдүүлэхгүй байх, хаврын тариалалт хийх аж ахуйн нэгжүүдэд 10 мянган тонн шатахууныг нэмэгдээгүй үнээр нийлүүлэх зөвлөмж өгснөө мэдээллээ.

    Cэтгэгдэл бичих