logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    “Завхан баялаг” ХК 2025 онд ₮701 саяын орлоготой ажилласан нь өмнөх оныхоос 4.5 хувиар өсжээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 27 11:40
    228

    Зургийг: Завхан Баялаг ХК

    Үндэсний хүнсний үйлдвэрлэгч “Завхан баялаг” ХК 2025 онд  701 сая гаруй төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласнаа тайлагналаа.

    Өмнөх онтой харьцуулахад орлого нь 4.5 орчим хувиар өссөн үзүүлэлт болж байна. Харин татварын дараах цэвэр ашиг нь өмнөх оноос 50 гаруй хувиар буурч, 9.7 сая төгрөг болжээ. Нийт 1.4 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байгааг санхүүгийн тайлангаас харж болохоор байгаа юм.

    Тус компани “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хөнгөлөлттэй зээлээс өнгөрсөн онд 400 сая төгрөгийн зээл авч, савлагааны шугам болон бусад тоног төхөөрөмжөө шинэчилснийг Ерөнхийлөгчийн тамгын газар мэдээлж байсан юм. Ингэснээр үйлдвэрлэлийн бүтээмжээ 30 хувиар нэмэгдүүлж, 58 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаагаа онцолж байна.

    “Завхан баялаг” ХК-ийн нийт хувьцааны 92.9 хувийг таван хувьцаа эзэмшигч эзэмшдэг. Нийт 56.3 мянган хувьцаа эргэлтэд гаргасан бол сүүлийн жилүүдэд хувьцааны арилжаа идэвхгүй байгаа юм.

    Тус компанийн хувьцааны ханшаар илэрхийлэх зах зээлийн үнэлгээ нь 1.5 сая төгрөгөөр хэмжигдэж буйг Монголын Хөрөнгийн бирж мэдээллээ.

    Cэтгэгдэл бичих