logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Батбуян
    Японы Засгийн газрын 2 жилийн хугацаатай бондын өгөөж 1996 оноос хойших дээд түвшинд хүрэв
    John Cheng
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 26 12:00
    254

    Зургийг: Kentaro Takahashi/Bloomberg

    (Bloomberg) -- Япон улсын Засгийн газрын хоёр жилийн хугацаатай бондын өгөөж 1996 оноос хойших дээд түвшинд хүрлээ. Тус улсын Төв банк ойрын хугацаанд бодлогын хүүгээ өсгөх хүлээлт хөрөнгө оруулагчдын дунд үүссэн нь үүнд голлон нөлөөлж байна.

    Пүрэв гарагийн арилжаагаар Японы Засгийн газрын хоёр жилийн хугацаатай бондын өгөөж нэг суурь нэгжээр, 10 жилийн хугацаатай бондын өгөөж хоёр суурь нэгжээр өслөө.

    Ираны дайнаас үүдэлтэй инфляцын “шок”-ийн улмаас дэлхийн бондын зах зээл өргөн хүрээний уналтад ороод буй.

    Японы Төв банкны тэргүүн Казуо Уэда ирэх дөрөвдүгээр сард бодлогын хүүг өсгөж магадгүй гэсэн дохио өгөөд байгаа юм. Түүнчлэн тус улсын хамгийн том Үйлдвэрчний эвлэлээс дундаж цалин таван хувиар өссөнийг мэдээлсэн нь инфляцын дарамт нэмэгдэх эрсдэл үүссэний нэг нотолгоо болж байна.

    Cэтгэгдэл бичих