logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    Европын Төв банк болон Францын Төв банк инфляцын төсөөллөө ахиулж, ДНБ-ий төсөөлөө бууруулав
    William Horobin
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 26 10:25
    204

    Зургийг: Nathan Laine/Bloomberg

    Франц улсын Төв банк 2026 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулж, инфляцын төсөөллөө ахиулсан байна. Ираны дайнаас үүдэлтэй эрчим хүчний үнийн өсөлт гол нөлөө үзүүлнэ гэж мэдээллээ.

    (Bloomberg) -- Францын Төв банк Европын Төв банкны адил инфляц, эдийн засгийн өсөлтийн төсөөллөө шинэчилсэн байна. Хэдий тийм боловч тус банкны инфляцын төсөөлөл харьцангуй зөөлөн байгаа аж. Нөхцөл байдал хамгийн муугаар эргэлээ гэж бодоход инфляц хоёр хувиас давахгүй гэж үзэж байна.

    Евро бүсийн хоёр дахь том эдийн засагтай тус улсын инфляц хэдэн сарын турш Евро бүсийн дунджаас доогуур байгаа юм. Франц улс цөмийн эрчим хүчийг түлхүү ашигладаг тул Европын  Холбооны бусад бусад улс оронтой харьцуулахад газрын тосноос бага хамааралтай аж.

    Үүнээс өмнө Европын Төв банкны Ерөнхийлөгч Кристин Лагард “Одоогийн байдлаар эрчим хүчний зардлын өсөлт нь инфляцыг илүү өндөр дүнгээр өдөөх эрсдэлтэй. Европын Төв банк шийдэмгий бөгөөд хурдан арга хэмжээ авах болно” гэж тодотгосон байна. Мөн “Гэхдээ одоогоор Ираны дайны улмаас үүссэн цочролыг үнэлсээр байна” гэж дурджээ.

    Европын Төв банкны шинэ төсөөллөөр бүс нутгийн инфляц энэ оны I улиралд хоёр хувь давж эрчимжих боломжтой. Гэхдээ нөхцөл байдал хурцадвал 4-6 хувьд хүрэх эрсдэлтэйг мэдээллээ.

    Cэтгэгдэл бичих