logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Хулан
    "Temu"-ийг эзэмшигч “PDD Holdings”-ийн орлого баярын улиралд хурдацтай өсжээ
    Luz Ding
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 26 09:40
    160

    Зургийг: Lam Yik/Bloomberg

    “PDD Holdings” компанийн борлуулалтын орлого 12 хувиар өсөж, 123.9 тэрбум юань хүрэв

    (Bloomberg) -- Цахим худалдааны “Temu” аппликейшнийг эзэмшигч “PDD Holdings” компанийн орлого баярын улиралд хурдацтай өссөн байна. Энэ нь АНУ “Temu”-ийг олон улсад тэлэхэд нөлөөлсөн татварын цоорхойг хүчингүй болгосноор уналтад орсны дараа тус компанийн бизнес тогтворжиж эхэлснийг харуулж буй.

    Өнгөрсөн оны IV улиралд “PDD Holdings” компанийн борлуулалтын орлого 12 хувиар өсөж, 123.9 тэрбум юань буюу 18 тэрбум ам.доллар хүрсэн байна. Хэдий тийм боловч цэвэр ашиг нь 11 хувиар буурч, 24.5 тэрбум юань хүрсэн нь шинжээчдийн таамгаас 16 хувиар доогуур үзүүлэлт боллоо.

    Санхүүгийн тайлангаа танилцуулсны дараа “PDD Holdings”-ийн хувьцааны ханш Нью-Йоркийн  биржид 8.2 хүртэлх хувиар чангарав. Энэ нь 2025 оны тавдугаар сараас хойших нэг өдрийн хамгийн өндөр өсөлтөд тооцогдож байна.

    БНХАУ-ын цахим худалдааны зах зээлд “Alibaba”, “JD.com”-ийн гол өрсөлдөгч болоод буй “PDD Holdings”-ийн “Temu” аппликейшн нь дэлхийн 100 гаруй улсад нэвтрээд байгаа юм.

    Cэтгэгдэл бичих