logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    ТТБЗ: Хөгжлийн бодлогын тогтвортой байдал хангагдахгүй байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 26 09:20
    218

    Зургийг: С.Батсайхан

    ТТБЗ: 2025 онд төлөвлөсөн төслүүдийн санхүүжилтийн 53.7 хувийг улсын төсөвт тусгасан

    Хөгжлийн бодлогын тогтвортой байдал хангагдахгүй байгааг Төсвийн Тогтвортой Байдлын Зөвлөл (ТТБЗ) анхааруулж байна. Тус зөвлөлөөс Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланд өгсөн дүгнэлт зөвлөмжөө танилцууллаа.

    2025 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хөтөлбөрийн үр дүнгээс бүсчилсэн хөгжлийн бодлого 35.3 хувьтай буюу хамгийн бага үзүүлэлттэй үнэлэгджээ. Харин хүний хөгжлийн бодлого 64.1 хувьтай, хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого 58.8 хувьтай, эдийн засгийн бодлого 57.3 хувьтай гарсан байна.

    27-2.JPG

    Төсөл арга хэмжээний хэрэгжилт 61 хувьтай гэж үнэлэгдсэн нь чанарын хувьд хангалтгүй байгаа аж. Нийт 326 төслөөс 161 нь буюу 49.1 хувь нь зорилтот түвшинд хэрэгжсэн бол үлдсэн 50 орчим хувь нь зорилтот түвшинд хүрээгүй нь төлөвлөлт, бэлтгэл, хэрэгжилтийн удирдлага сул байгааг харуулж буйг тодотголоо.

    Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилт хангалтгүй гэж үнэлэгдсэн нь хөгжлийн бодлого төлөвлөлт ба төсөвлөлтийг уялдуулаагүйгээс шалтгаалсан гэж үзэж байна. Тухайлбал: 2025 оны төлөвлөгөөнд батлагдсан төсөл, арга хэмжээний санхүүжилтийн 53.7 хувийг улсын жилийн төсөвт тусгаагүй. Нийт 19.4 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 328 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсан. Гэвч нийт зарцуулах төсвийн 37.9 хувийг л ондоо багтааж санхүүжүүлсэн нь жилийн төлөвлөгөөний хэрэгжилтэд сөргөөр нөлөөлсөн гэж дүгнэсэн байна.

    27-3.JPG

    Цаашид хөгжлийн бодлогууд уялдаатай байхаас гадна төсвийн бодлоготой нийцтэй байх, хөтөлбөр, төсөл, арга хэмжээг ач холбогдол, нөлөөллийн хувьд эрэмбэлэх, санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд анхаарах зэрэг зөвлөмжийг өглөө. 

    Cэтгэгдэл бичих