logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эрчим хүч
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Есүйхулан
    Сангийн яам: Эрчим хүчний салбарт ₮1.1 их наядын татаас олгох хувилбарт тооцоолол гаргасан
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 25 16:40
    711

    Зургийг: С.Батсайхан

    ЭХЯ: Эрчим хүчний салбарын 48 компани алдагдалтай ажиллаж байна

    Эрчим хүчний салбарт 2026-2028 он хүртэл гурван жилийн хугацаанд 1.1 их наяд төгрөгийн татаас олговол иргэдэд огцом дарамт учруулахгүйгээр 2028 оноос үнийг чөлөөлөх боломжтой гэж салбарын яам тооцоолсныг Сангийн сайд Б.Жавхлан онцолж байна. Татаасны 600 орчим тэрбум төгрөгийг энэ онд, 300 орчим тэрбум төгрөгийг ирэх онд, үлдсэнийг 2028 онд олгох тооцоолол хийжээ.

    Монголын эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлээс эрчим хүчний салбарын ажилтнуудын цалин хөлсийг 30 болон түүнээс дээш хувиар нэмэгдүүлэх шаардлага тавьсан. Хэдий тийм боловч салбарын яамтай энэ талд зөвшилцөлд хүрч чадаагүй тул ажил хаялт зарлах нөхцөл бүрдсэн гэдгийг онцоллоо.

    Одоогоор эрчим хүчний салбарын ажилтнуудын цалинд 550 тэрбум төгрөг зарцуулж буй бол 30 хувиар нэмэгдүүлэхэд 180 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэр шаардлагатайг Монголын эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэл мэдээллээ. Мөн тус салбарын 27 компани 24 тэрбум төгрөгийн хэмнэлт хийх боломжтой гэсэн тооцоолол гаргажээ.

    27-5.JPG

    Үүнээс гадна эрчим хүчний салбарын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах өргөтгөсөн шуурхай хуралдаанд оролцсон 48 үйлдвэр, компани алдагдалтай ажиллаж байгаагаа мэдээлсэн байна.

    Салбарын үйлдвэр, компаниудын гүйцэтгэх удирдлагуудын зүгээс эрчим хүчний үнэ тариф өртөгтөө хүрэхгүй байгаагаас шалтгаалан хөрөнгө мөнгөний дутагдалд орж, бэлтгэн нийлүүлэгч дээр өр төлбөр их хэмжээгээр хуримтлагдсан, ажилчдын цалинг нэмэгдүүлэх боломжгүй улмаар үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаа доголдох эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа талаар танилцуулжээ.

    Cэтгэгдэл бичих