logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    АНУ дайныг эцэслэх хүчин чармайлтаа нэмэгдүүлсэнтэй зэрэгцэн зэсийн үнэ өслөө
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 25 16:20
    199

    Зургийг: Dhiraj Singh/Bloomberg

    "Goldman Sachs" II улирлын хөнгөн цагааны үнийн төсөөллөө тонныг нь 3200 ам.доллар хүргэж ахиулав

    (Bloomberg) -- Аж үйлдвэрийн гол металл болох зэсийн үнэ Лондоны Металлын бирж дээр арилжаа нээгээд хоёр хүртэлх хувиар өслөө. Ираны талаас зөрчилдөөнийг дуусгах сайн санааны илрэл болгож "Бэлэг" санал болгосон талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдээлжээ.

    Үүний дараа инфляц өдөөх, эдийн засгийн өсөлт сааруулах дайны болгоомжлолоос үүдсэн зэсийн үнийн уналт түр хугацаанд зогссон боловч арилжааны явцад өсөлтийн эрч саарч, 0.55 хувиар буурсан хөдөлгөөнтэй арилжаалагдаж байна.

    Сүүлийн гурван долоо хоногт ойролцоогоор 11 хувиар буурсан зэсийн үнэ энэ долоо хоногийн байдлаар гурав орчим хувиар өсөөд байна.

    Харин арилжаа нээгээд Шанхайн цагаар Лондоны Металлын биржид ганцхан металлын ханш унасан нь хөнгөн цагааных байлаа.

    Ойрх Дорнод нийт хөнгөн цагаан үйлдвэрлэлийн хүчин чадлын ойролцоогоор есөн хувийг бүрдүүлдэг. Харин Ормузын хоолой хаагдсантай холбоотойгоор нийлүүлэлт саатаад байна. Сүүлийн байдлаар хөнгөн цагаан уналтаа нөхөн 1.92 хувиар сэргэж, 3260 ам.доллароор арилжаалагдаж байна.

    Үүний зэрэгцээ “Goldman Sachs Group” энэ оны II улирлын хөнгөн цагааны үнийн таамгаа нэг тонн нь 3100 ам.доллар байсныг 3200 ам.доллар хүргэж нэмэгдүүллээ. Хэдий тийм боловч дэлхийн хэмжээнд тус металлын эрэлт суларснаар нийлүүлэлтийн доголдлыг хэсэгчлэн нөхнө гэж тодотгож байна.

    Cэтгэгдэл бичих