logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    АҮЭБЯ: Дизель түлшний үнийг 300 төгрөгөөр нэмнэ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 25 16:00
    193

    Зургийг: Bloomberg

    Улсын хэмжээнд АИ-92 автобензин 41 хоногийн, дизель түлш 28 хоногийн нөөцтэй байна

    Дизель түлшний үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр нэмэгдэхээр болсныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам мэдээллээ. Дэлхийн зах зээлийн үнийн хөдөлгөөнөөс шалтгаалж дизель түлшний үнэ литр тутамд 1000-1500 төгрөгөөр нэмэгдэх шаардлага үүссэн. Хэдий тийм боловч инфляцад үзүүлэх нөлөөг тооцоолж, эхний ээлжид 300 төгрөгөөр нэмэгдүүлэхээр аж ахуйн нэгжүүдтэй тохиролцсоныг тодотгов.

    Харин хаврын тариалалт эхлэхтэй холбоотойгоор шатахуун импортлогч компаниуд 10 мянган тонн бүтээгдэхүүнийг нэмэгдээгүй үнээр нийлүүлэхээр болсон байна. Ойрх Дорнодын нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл цаашид тодорхой хэмжээгээр үнэ дахин нэмэгдэх магадлалтай аж.

    АИ-92 автобензины тухайд 705 ам.доллароор тогтворжуулсан үнээр худалдан авч байгаа тул ойрын гурван сард үнэ нэмэгдэхгүй. Гэхдээ дэлхийн зах зээлд АИ-92 автобензины үнэ 30 хувиар өсөж, гурван сар үргэлжилбэл ОХУ үнэ нэмэх санал гаргах эрхийг гэрээнд тусгасан байгаа юм.

    Монгол Улсын хэмжээнд энэ он гарсаар гуравдугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд 679.3 мянган тонн нефтийн бүтээгдэхүүн импортолсон байна. Гуравдугаар сард “Роснефть” компаниас 132.2 мянган тонн нефтийн бүтээгдэхүүн худалдан авахаар захиалснаас 93 мянган тонн нь АИ-92 шатахуун байгаа аж.

    27-4.JPG

    Улсын хэмжээнд нефтийн бүтээгдэхүүний нөөц АИ-92 автобензин 87.1 мянган тонн, дизель түлш 111.5  мянган тонн, АИ-95 автобензин 6.3 мянган тонн байгааг Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яам мэдээлжээ.

    Cэтгэгдэл бичих