logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Батбуян
    ОХУ-ын газрын тосны экспортын орлого сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрэв
    Julian Lee
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 25 15:40
    214

    Зургийг: Roni Rekomaa/Bloomberg

    (Bloomberg) -- ОХУ-ын түүхий газрын тосны экспортын орлого эрс өсөж, 2022 онд буюу Украины дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн байна. Ойрх Дорнодод шинэ зөрчилдөөн эхэлснээр газрын тосны үнэ өсөж, ОХУ-ын эсрэг тогтоосон хоригууд суларсан нь үүнд голлон нөлөөлжээ.

    Сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд ОХУ-ын нийт экспортын орлого нь хоёр дахин нэмэгдсэн байна. Өнгөрсөн нэгдүгээр сард тус улсын экспортын орлого өдөрт дунджаар 135 сая ам.доллар байсан бол энэ сарын байдлаар 270 сая ам.доллар хүрээд байгаа аж.

    ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэхүү огцом өсөлтийг түр зуурынх байж магадгүй гэж анхааруулсан ч тус улсын дайны санхүүжилтэд нь ихээхэн нэмэр болохоор байгааг “Bloomberg”-ийн шинжээчид онцоллоо.

    Гуравдугаар сарын 22-ны өдөр хүртэлх дөрвөн долоо хоногийн хугацаанд ОХУ өдөрт дунджаар 3.6 сая баррель түүхий газрын тосыг далайн замаар экспортолсон байна.

    Cэтгэгдэл бичих