
•Live
Биднийг дагах
Эдийн засаг
Компанийн мэдээ
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
Г.Хулан
Эдийн засаг
Нийтлэлийг хуваалцах
Г.Хулан
“OpenAI” компани “MGX”, “Coatue", "Thrive”-ээс $10 тэрбумыг татна
Shirin Ghaffary
Ed Ludlow
Natasha Mascarenhas
Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 25 13:40
125
Зургийг: David Paul Morris/Bloomberg
(Bloomberg) -- “OpenAI” компани венчур хөрөнгө оруулагчдаас 10 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт татах хэлцлийн эцсийн шатанд хүрснээ мэдээллээ. Ингэснээр хамгийн сүүлийн санхүүжилтийн үе шатаар татан төвлөрүүлсэн нийт хөрөнгийн хэмжээ нь 120 тэрбум ам.доллар давахаар байна.
Шинэ хөрөнгө оруулалтыг “Andreessen Horowitz” болон Абу Дабигийн томоохон сангууд хамтран удирдана. Хэлцлийг ирэх долоо хоногт хаахаар төлөвлөжээ.
“Microsoft” компани энэ шатанд оролцож, стратегийн түншийн байр сууриа бататгаж буй. Мөн “Coatue Management”, “Thrive Capital” болон “Altimeter Capital” зэрэг компани оролцож байна. Энэхүү санхүүжилтийн үе шатаар компанийн зах зээлийн үнэлгээ нь 730 тэрбум ам.доллар хүрнэ гэж тооцоолжээ.
Cэтгэгдэл бичих