
Зургийг: Brent Lewin/Bloomberg
(Bloomberg) -- Вьетнамын агаарын тээврийн “Vietnam Airlines” компани түлш шатахууны хомсдол болон үнийн өсөлтөөс шалтгаалан зарим чиглэлийн нислэгээ түр хугацаанд хаахаар төлөвлөж байна. Тус компани дөрөвдүгээр сарын нэгнээс эхлэн долоо хоногт 23 орчим нислэгээ цуцлахаар шийдвэрлэжээ. Мөн “Vietjet Aviation” компани дээрхтэй адил шалтгаанаар зарим нислэгээ цуцалж байгаа аж.
Үүнээс гадна Вьетнамын “Bamboo Airlines” компани оргил ачааллын үеэр газрын тосны үнэ өндөр хэвээр байвал нислэгийн давтамж өнгөрсөн оынхоос бага байж магадгүйг анхааруулжээ.
Вьетнамын агаарын тээврийн компаниуд байгаль орчныг хамгаалах татвар, нисэхийн түлшний татварыг бууруулах зэрэг дэмжлэг үзүүлэхийг Засгийн газартаа уриалсан байна.
Вьетнам улс онгоцны түлшнийхээ 80 орчим хувийг Ойрх Дорнодоос импортолдог аж.