logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    П.Түмэнзаяа
    1.6 хувиар чангарсан алтны ханш өсөлтөө хадгаллаа
    Yihui Xie
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 25 10:40
    130

    Зургийг: Damian Lemanski/Bloomberg

    Унц алт 4560 ам.доллароор арилжаалагдаж байна

    Арилжааны есөн өдөр дараалан “Улаан бүс”-д арилжаалагдсан алтны ханш харьцангуй тогтворжлоо. Өмнөх өдрийн арилжаагаар 1.6 хувиар өссөн үнэт металл лхагва гарагт өсөлтөө хадгалж байна. Арилжааны эхэн үед 1.9 хүртэлх хувиар өсөж, сүүлийн байдлаар унц нь 4560 ам.доллароор арилжаалагдаж байна.

    Хувьцаа болон Засгийн газрын бондуудын ханш буурч байгаагаас хөрөнгө оруулагчид бэлэн мөнгө босгохын тулд алтны позицоо хаахад хүрч байгаа аж.

    Үүнээс гадна томоохон Төв банкнууд валютын ханшаа хамгаалах зорилгоор алтны нөөцөө борлуулж эхлээд байгаа юм.

    2022 оноос хойш Төв банкнуудын алт худалдан авалт эрчимжсэн нь алтны үнийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч болж байв. Харин энэ оны эхнээс худалдан авалтын эрч саарч буйг шинжээчид тодотгож байна.

    Cэтгэгдэл бичих