logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Erdene Resource Development” компани "Баян Хөндий" төслөөсөө 7434 унц алт борлуулж, $31 саяыг олсноо тайлагнав
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 25 10:20
    1007

    Зургийг: erdene.com

    Монгол болон Торонтогийн Хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй “Erdene Resource Development” компани 2025 онд Монгол дахь “Баян Хөндий” алтны уурхайн бүтээн байгуулалтын ажлаа бүрэн дуусгаж, үйл ажиллагаагаа эхлүүлснийг тайландаа онцоллоо

    "Баян Хөндий" төслөөсөө алт олборлож эхлээд байгаа “Erdene Resource Development” компани хөгжүүлэлтээс үйлдвэрлэл рүү шилжсэний дараах анхны тайлангаа танилцууллаа.

    2025 оны есдүгээр сард олборлолтоо эхлүүлсэн тус компани нийт 7434 унц алтыг унц тутамд 4187 ам.долларын дундаж үнээр борлуулж, дайвар түүхий эд болох мөнгөний борлуулалтыг нэгтгэсэн дүнгээр 31 сая ам.долларын нийт орлоготой ажилласан байна.

    Өндөр агуулга бүхий "Баян Хөндий" орд нь жилд 650 мянган тонн хүдэр боловсруулж, 85 мянган унц хүртэлх алт үйлдвэрлэх хүчин чадалтай. Төслийн гарц өнгөрсөн оны 12 дугаар сард нийт хүчин чадлынхаа 88 хувьд хүрсэн нь "Хөндий" эрдсийн дүүрэгт өртөг багатай үйлдвэрлэлийн бааз суурь байгуулах “Erdene Resource Development”-ийн стратегийн эхэн шатны зорилтууд биелж буйг харууллаа. Өсөлтийн энэ үе шатанд тус компанийн цэвэр алдагдал өмнөх онтой харьцуулахад ялимгүй буурч, 8.18 сая ам.доллароор хэмжигджээ.

    "Баян Хөндий" төсөлтэй зэрэгцэн “Erdene Resource Development” зэс-молибденийн томоохон төсөл хөгжүүлж буй. Ойролцоо байршилтай "Зуун мод" ордын молибденийн баттай болон бодит нөөц шинэ тооцооллоор 22 хувиар өсөж, 333 сая фунт болсон бол зэсийн нөөц нь 16 хувиар өсөж, 384 сая фунт хүрснийг тайландаа мэдээлжээ.

    Cэтгэгдэл бичих