
Зургийг: mining.com
Алтны үнэ нэгдүгээр сард эрс өсөж, түүхэн дээд түвшинд хүрсэн ч Төв банкнуудын алт худалдан авалт 2026 он гарсаар өндөр хэвээр байна.
Сүүлийн долоо хоногуудад Ираны дайнаас үүдсэн эрчим хүчний бүтээгдэхүүний үнийн өсөлт инфляцыг өдөөж, бодлогын хүүг бууруулах хүлээлт саарсан нь эрсдэл багатай хөрөнгө оруулалтад тооцогддог алтны үнэд дарамт болж байгаа юм.
Үүний зэрэгцээ Төв банкнуудын алтны эрэлт сүүлийн хэдэн сар өндөр хэвээр байсныг Дэлхийн Алтны Зөвлөл мэдээллээ. Тус байгууллагын хувьд энэ онд дэлхий даяар Төв банкнууд 850 тонн алт буюу өнгөрсөн оныхтой ижил хэмжээний алт худалдан авна гэж тооцоолж байна.
Дэлхийн Алтны Зөвлөлийн мэдээллээс харахад 2026 он гарсаар БНХАУ, Казахстан зэрэг улс сүүлийн хэдэн жилийн трендээ үргэлжлүүлж, алт худалдан авалтаа өндөр түвшинд хадгалжээ. Харин Индонез, Малайз зэрэг улс олон жилийн дараа дахин алт худалдан авч эхэлсэн байна.