logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    П.Түмэнзаяа
    Гал зогсоох мэдээллийн дараа WTI төрлийн газрын тосны үнэ унав
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 25 09:00
    225

    Зургийг: Justin Hamel/Bloomberg

    Брент төрлийн газрын тос баррель нь 98 ам.доллароор арилжаалагдаж байна

    (Bloomberg) -- Гал зогсоох талаар мэдээлэл гарсны дараа WTI төрлийн газрын тосны үнэ тав хүртэлх хувиар буурч, баррель нь 88 ам.доллароос доогуур түвшинд орж ирлээ. Ингэснээр өмнөх өдрийн өсөлтөө ихэнхийг нь алдаад байна.

    Харин брент төрлийн газрын тосны үнэ зургаа орчим хувиар буурч, баррель нь 98 ам.доллароор арилжаалагдаж байна.

    Дөрөв дэх долоо хоногтоо үргэлжилж буй дайны улмаас зах зээл өндөр савлагаатай байгаа ч энэ сард түүхий эдийн үнэ мэдэгдэхүйц өсөх төлөвтэй байна. Ойрх Дорнодын дайн эхэлснээс хойш үнэ 30 орчим хувиар өсөөд буй.

    Ормузын хоолойн тасалдал үргэлжилж, нийлүүлэлтийн сүлжээнд эрсдэл нэмэгдэж байгаа энэ үед “Goldman Sachs” сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд хоёр ч удаа газрын тосны үнийн төсөөллөө нэмэгдүүлээд байна.

    Cэтгэгдэл бичих