logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Газын зурваст хийсэн дайнаас эдийн засагт нь $57 тэрбумын хохирол учирсныг Израил мэдээлэв
    Galit Altstein
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 24 16:55
    89

    Зургийг: Eyad Baba/AFP/Getty Images/Bloomberg

    Израилын Засгийн газар энэ сард 2026 оны төсөвтөө тодотгол хийж, нэмэлтээр 13 тэрбум ам.долларыг дайнд төсөвлөжээ

    (Bloomberg) -- 2025 он хүртэлх хоёр жилийн хугацаанд Израил улсын эдийн засагт 177 тэрбум шекель (57 тэрбум ам.доллар) буюу жилийн дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 8.6 хувьтай тэнцэх хэмжээний алдагдал учирсан байна. Байнгын шахуу зөрчил мөргөлдөөнтэй нөхцөл байдлаас тус улсын эдийн засагт ирэх төлөөс асар их хэмжээнд хүрснийг энэ нь харуулав.

    Израилын Төв банкны даваа гарагт танилцуулсан 2025 оны эдийн засгийн тайланд онцолсон дээрх дүн нь 2023 онд Хамас бүлэглэлийн халдлагаар эхэлж, өнгөрсөн оны аравдугаар сард гал зогсоох гэрээгээр дуусгавар болсон Газын зурвасын дайны хугацааг хамарч байгаа аж. Харин өдгөө дөрөв дэх долоо хоногтоо үргэлжилж буй АНУ-Израилын Иранд явуулж буй дайны өртгийг тооцоолоогүй байна.

    Израилын тал Иран улсын нутагт өдөр болгон агаарын цохилт өгч, хариу довтолгооноос хамгаалж байгаа юм. Тус улсын Засгийн газар энэ сард 2026 оны төсөвтөө тодотгол хийж, нэмэлтээр 13 тэрбум ам.долларыг дайнд төсөвлөжээ.

    "Одоогийн зөрчил эхлэхээс өмнө эдийн засгийн өсөлт 5.2 хувьд хүрч, төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 3.9 хувьтай тэнцүүлэх зорилт баримталснаар өр, дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа тогтворжих хүлээлттэй байсан. Гэсэн ч төсвийн алдагдлын зорилт нэмэгдэж, өсөлтийн төсөөлөл ч доошлох хандлагатай болсноор өр- дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа нэмэгдэхээр байна" хэмээн Израилын Төв банкны тэргүүн Амир Ярон өгүүлжээ.

    Cэтгэгдэл бичих