
•Live
Биднийг дагах
Зах зээл
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
Г.Хулан
Зах зээл
Нийтлэлийг хуваалцах
Г.Хулан
АНУ "TotalEnergies"-ийг далайн салхин цахилгаан станцын хөгжүүлэлтээс чөлөөлөв
Francois de Beaupuy
Ari Natter
Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 24 16:50
124
Зургийг: Bloomberg
(Bloomberg) -- АНУ-ын засаг захиргаа Францын эрчим хүчний “TotalEnergies” компанийг нэг тэрбум ам.долларын далайн салхин цахилгаан станц хөгжүүлэлтээс чөлөөллөө. Ингэснээр тус компани АНУ-д хийх хөрөнгө оруулалтаа газрын тос, байгалийн хийн салбарт чиглүүлэх боломж бүрдэж байна.
“TotalEnergies” компани Нью-Йорк, Нью Жерси болон Хойд Каролинагийн эргийн ойролцоох салхин паркуудыг хөгжүүлэх үүргээс чөлөөлөгдсөн талаар АНУ-ын Дотоод хэргийн сайд Дуг Бургум мэдээлжээ.
Шинэчилсэн гэрээний дагуу АНУ “TotalEnergies”-ийн эхний лицензийн төлсөн мөнгөн дүнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр олгох юм.
Cэтгэгдэл бичих