
•Live
Биднийг дагах
Авто тренд
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
Г.Хулан
Авто тренд
Нийтлэлийг хуваалцах
Г.Хулан
"Toyota Motor" АНУ дахь үйлдвэрлэлээ эрчимжүүлэхэд $1 тэрбумын хөрөнгө оруулна
Chester Dawson
Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 24 16:40
103
Зургийг: Luke Sharrett/Bloomberg
(Bloomberg) -- Дэлхийд автомашин үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч “Toyota Motor” компани АНУ-ын хоёр мужид үйлдвэрээ өргөтгөхөөр нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаа зарлалаа.
Кентаки мужийн Жоржтаун дахь үйлдвэрт "RAV4", "Camry" болон шинэ загварын цахилгаан автомашины үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд 800 сая ам.доллар зарцуулна. Мөн Индиана мужийн Принцтон дахь үйлдвэрт "Grand Highlander" загварын үйлдвэрлэлийн хүчин чадлыг өргөжүүлэхэд 200 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ.
Энэхүү хөрөнгө оруулалт нь ирэх таван жилд АНУ-д 10 тэрбум ам.доллар зарцуулах өргөн хүрээний төлөвлөгөөний нэг хэсэг болж байна.
Cэтгэгдэл бичих