
Зургийг: UCG/Universal Images Group Editorial/Bloomberg
(Bloomberg) -- АНУ-д тансаг зэрэглэлийн зочид буудлын нэг өдрийн дундаж үнэ 2019 оны хоёрдугаар сараас 2026 он хүртэлх хугацаанд 38 хувиар өссөн гэж “Bernstein” брокерын компани тооцоолсон байна. Харин энэ хугацаанд боломжийн үнэтэй өрөөнүүдийн үнэ ойролцоогоор 12 хувиар өсжээ.
Зочид буудлын дүүргэлт тансаг зэрэглэлийн өрөөнүүдэд илүү өндөр байсныг онцолж байна. 2023-2024 онд ам.долларын ханш чангарах үеэр америк жуулчдын эрэлтээс шалтгаалан Франц, Итали, Испани зэрэг Европын улсуудад зочид буудлын үнэ эрс өссөн аж.
“Bernstein” брокерын компаниас тансаг зэрэглэлийн зочид буудлууд нь тансаг бараа, бүтээгдэхүүнээс ч илүү эрэлттэй, үнийн өсөлттэй байсныг онцолжээ.
Covid-19 цар тахал нь аялал жуулчлалын салбарын зардлыг бүхэлд нь өсгөсөн юм. Харин одоо АНУ Ираны дайн энэхүү зах зээлд асар их нөлөөлөх төлөвтэй байна. Ялангуяа мөргөлдөөн үргэлжилсээр байвал үнийн өсөлт зэргээс хамааран аялал жуулчлалын салбар ерөнхийдөө хумигдах магадлалтайг анхааруулж буй.
Үүнээс гадна Covid-19 цар тахлаас хойш сүүлийн таван жилд олон хүн аялах хүслээ хангалттай биелүүлсэн байж магадгүй тул аялахаа тодорхой хэмжээнд хязгаарлах хандлага нэмэгдэхээр байна гэж “Bernstein” тодотголоо.