
Зургийг: Betty Laura Zapata/Bloomberg
(Bloomberg) -- “Estee Lauder” компани испанийн “Puig Brands”-ийг худалдан авах хэлцлийг эхлүүллээ. “Puig Brands”-ийн борлуулалтын орлого өнгөрсөн онд таван тэрбум евро хүрчээ. Харин зах зээлийн үнэлгээ нь есөн тэрбум ам.доллароор хэмжигдэж байна.
“Estee Lauder”-ийн хөрөнгө оруулагчид “Puig Brands”-ийг худалдан авах төлөвлөгөөг нь таатай хүлээн аваагүй аж. Дээрх мэдээлэл гарсны дараа Нью-Йоркийн биржид хувьцааны ханш нь найман хувиар унасан байна.
“Puig Brands”-ийг худалдан авах хэлцлийг амжилттай эцэслэвэл жилийн 20 тэрбум ам.долларын борлуулалттай гоо сайхны бүтээгдэхүүний томоохон компани бий болно.
Түүнчлэн “Estee Lauder”-ийн гоо сайхны салбарт дэлхийд тэргүүлэгчдийн нэг “L’Oreal”-тай өрсөлдөх чадвар нь нэмэгдэх юм байна.