logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Samsung”-ийн шинэ загварын гар утаснууд "AirDrop"-оор "iPhone"-той файл хуваалцах боломжтой боллоо
    Chris Welch
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 24 12:30
    100

    Зургийг: Jakub Porzycki/NurPhoto/Getty Images/Bloomberg

    (Bloomberg) -- “Samsung Electronics” компанийн сүүлд гаргасан ухаалаг гар утаснууд “Apple” компанийн "AirDrop" функцийг ашиглан "iPhone" гар утас руу зураг, видео болон бусад файл илгээх боломжтой болжээ. Салбарын гол хоёр өрсөлдөгчийн бүтээгдэхүүн энэ түвшинд нэгнээ дэмжин ажиллах, ялангуяа шуурхай файл хуваалцах нь хэдхэн жилийн өмнө бараг боломжгүйд тооцогдож байсан юм.

    Шинэ функцийг “Samsung Electronics” компани энэ даваа гарагаас эхлэн "Galaxy S26" цувралын гар утаснуудад нэвтрүүлж эхэлснээ мэдээлсэн байна. Тодруулбал: "Galaxy S26", "S26+", "S26 Ultra" утас хэрэглэгчид "Quick Share" функцийн "Share with Apple devices” тохиргоог идэвхжүүлснээр "AirDrop"-ийг дэмждэг “Apple”-ийн бүх төхөөрөмж рүү файл илгээх боломжтой аж.

    Өнгөрсөн онд “Google” компани өдгөө “Samsung Electronics”-ийн ашиглаж эхлээд буй "AirDrop"-той холбогдох шийдлийг анх хөгжүүлж, "Pixel 10" цувралын гар утаснууддаа нэвтрүүлж байв.

    Харин “Apple” компани хөгжүүлэлтэд нь оролцоогүйгээс гадна үүнтэй холбоотой ямар нэг байр суурь илэрхийлээгүй байна.

    Cэтгэгдэл бичих