
Зургийг: С.Батсайхан
2026 оны эхний улирлын Монгол Улсын Засгийн газрын дотоод үнэт цааснууд арилжаалагдаж дууслаа. Оны эхний гурван сарын байдлаар нийт 60 тэрбум төгрөгийн бондууд арилжаалагджээ. Харин ирэх улиралд нийт гаргах үнэт цаасны дүн бага зэрэг нэмэгдэж, 70 тэрбум төгрөг хүрэхээр байна.
Энэ сард хоёр дахь хамгийн урт буюу долоон жилийн хугацаатай бонд арилжаалагдсан бөгөөд хагас жил тутам хүүгийн төлөлттэй тус бондыг таван тэрбум төгрөгийн хэмжээтэй гаргасан юм. Нийт захиалгын хэмжээ 6.3 тэрбум төгрөг хүрсэн байна. Хүүгийн түвшин бодлогын хүүгээс үл ялиг өндөр, 13.13 хувь дээр тогтлоо.
Гуравдугаар сарын эхээр Засгийн газар олон улсын зах зээлд бонд гаргахад дахин санхүүжилтийн зорилготой бус шинэ бонд хөрөнгө оруулагчдын дунд эрэлттэй байгааг Сангийн яам мэдээлж байсан юм. Хэдий тийм боловч өнгөрсөн онд дотоод бонд гаргалтыг сэргээснээс хойш нийт 210 тэрбум төгрөгийн үнэт цаас шинээр гаргаад буй. Эдгээр нь дотоодын хөрөнгийн зах зээлийг дэмжих зорилготойг тодотгож байв.
Одоогоор 15 тэрбум төгрөгийн бондыг эргэн төлснийг Монголын Хөрөнгийн биржийн мэдээллээс харж болохоор байна.