
•Live
Биднийг дагах
Зах зээл
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
П.Түмэнзаяа
Зах зээл
Нийтлэлийг хуваалцах
П.Түмэнзаяа
Сүүлийн 4 сарын доод түвшинд хүрсэн алтны үнэ харьцангуй тогтворжив
Yihui Xie
Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 24 11:00
148
Зургийг: Chalinee Thirasupa/Bloomberg
Алтны үнэ унц нь 4378 ам.доллар болоод байна
(Bloomberg) -- Даваа гарагийн арилжаагаар сүүлийн дөрвөн сарын доод түвшинд хүрч, шинэ долоо хоногийн арилжааг огцом савлагаатай эхлүүлсэн алтны ханш харьцангуй тогтворжсон хөдөлгөөнтэй байна.
Шинэ долоо хоногий эхний өдрийн арилжааг хоёр хувийн уналттай хаасан алтны ханш сүүлийн байдлаар унц нь 4378 ам.долларт тогтворжлоо.
Эрчим хүчний үнийн эрс өсөлт инфляцын дарамтыг нэмэгдүүлж байгаагаас үүдэн алтны ханш арилжааны есөн өдөр дараалан “Улаан бүс”-д хадгалагдаж байна. Энэ нь 2023 оноос хойш байгаагүй хамгийн удаан үргэлжилсэн уналт болж буй.
Сүүлийн байдлаар гуравдугаар сарын дээд түвшнээс 25 хувиар сулраад байна.
Cэтгэгдэл бичих