
•Live
Биднийг дагах
Зах зээл
Нийтлэлийг хуваалцах
Эдийн засагчийг дагах
Bloomberg TV Mongolia
Зах зээл
Нийтлэлийг хуваалцах
Bloomberg TV Mongolia
10 орчим хувиар буурсан газрын тосны үнэ эргэн тогтворжлоо
Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 24 10:40
233
Зургийг: Justin Hamel/Bloomberg
Брент төрлийн газрын тос баррель нь 102 ам.долларт тогтворжоод байна
(Bloomberg) -- АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгөхөөс татгалзсанаар даваа гарагт 10 орчим хувиар буурсан газрын тосны үнэ эргэн тогтворжлоо.
WTI төрлийн газрын тос баррель нь 91 ам.доллар орчимд хадгалагдаж байгаа бол өмнөх өдөр 11 хувиар буурсан брент төрлийн газрын тос баррель нь 102 ам.долларт тогтворжоод байна.
Ираны дайн эхэлснээс хойш газрын тосны үнэ 30 гаруй хувиар чангарсан нь инфляцын дарамтыг нэмэгдүүлж байгаа юм.
Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгчийн мэдэгдлүүд байнга өөрчлөгдөж байгаа нь хөрөнгө оруулагчдыг төөрөгдүүлж, арилжааны идэвхийг бууруулж байна. Мөргөлдөөн эхэлснээс хойш брент фьючерсийн түүхэн дэх хамгийн огцом зургаан хэлбэлзлийн дөрөв нь бүртгэгджээ.
Cэтгэгдэл бичих