
•Live
Биднийг дагах
Зах зээл
Нийтлэлийг хуваалцах
Шинжээчийг дагах
Т.Тэргэл
Зах зээл
Нийтлэлийг хуваалцах
Т.Тэргэл
ТОП-20 индекс сүүлийн 3 сарын доод түвшинд хүрч буурав
Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 24 10:20
142
Зургийг: Э.Тэнгис
ТОП-20 индексэд багтдаг компаниудын тав нь энэ он гарсаар өсөлттэй байна
Монголын Хөрөнгийн биржийн ТОП-20 индекс сүүлийн гурван сар гаруй хугацааны доод түвшинд хүрч буурлаа. Оны эхээр жишиг индекс дээд түвшинд хүрч өсөөд байсан ч сүүлийн хоёр сарын хугацаанд унасаар, оргил цэгээсээ зургаан хувиар буурсан үзүүлэлттэй байна.
ТОП-20 индексэд багтдаг компаниудын тав нь энэ оны байдлаар өсөлттэй байгаа бол бусад нь бүгд “Улаан бүс”-д арилжаалагдаж байна. Тухайлбал: “Премиум Нэксус” ХК өнгөрсөн онд хувьцаагаа эргүүлэн худалдан авч, ханш нь огцом өсөөд байсан бол сүүлийн байдлаар ТОП-20-ийн хамгийн өндөр уналттай хувьцаа болоод буй.
Түүнчлэн “ЛэндМН ББСБ” ХК, “Инвескор ББСБ” ХК зэрэг компанийн хувьцааны ханш он гарсаар 10 гаруй хувийн уналттай байгаа нь индексийн түвшнийг доош нь татаж байна.
Cэтгэгдэл бичих