logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    “Эрдэнэс Тавантолгой” ХК: Бортээг хэсэгт дотоод, гадаадын 7 ААН хөрөнгө оруулах санал ирүүлсэн
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 24 09:20
    358

    Зургийг: ett.mn

    Бортээгийн хэсэгт хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонгон шалгаруулалтад нэг сарын хугацаанд материал хүлээн авлаа

    Тавантолгойн бүлэг ордын Бортээг хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулахад дотоод, гадаадын долоон аж ахуйн нэгж хөрөнгө оруулах санал ирүүлснийг “Эрдэнэс Тавантолгой” ХК мэдээллээ.

    Аж ахуйн нэгжүүдийн саналаас санхүү, эдийн засгийн өгөөж, төсөл хэрэгжүүлсэн туршлага, ордыг цогцоор нь хөгжүүлэх төлөвлөгөө зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг ажлын хэсгийнхэн үнэлж, Засгийн газарт танилцуулна.

    Хөрөнгө оруулагчдад борлуулалтын орлого хуваалцах загвараар санал ирүүлэх шаардлага тавьж буйг “Эрдэнэс Тавантолгой” ХК мэдээлсэн юм.

    Үүнээс гадна Бортээгийн тусгай зөвшөөрлийг эзэмшихгүйгээр олборлох, боловсруулах, борлуулах, тээвэрлэх дамжлага багтаасан дэд бүтцийн бүтээн байгуулалтыг өөрийн хөрөнгөөр хийх нөхцөл тавьж буй. Мөн төслийн нийт хугацаанд Монголын талд ногдох өгөөжийг 51 хувиас бууруулахгүй байх зарчим баримтлахыг тодотголоо.

    Бортээг хэсэг нь 424.2 сая тонн нүүрсний нөөцтэй, үүний 95 хувь нь буюу 404.5 сая тонн сул коксжих, таван хувь нь буюу 19.6 сая тонн эрчим хүчний нүүрс байгаа аж. Жилд 15 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай ил уурхайг 30 жилийн хугацаанд ашиглах ТЭЗҮ-ийг 2020 онд баталсан юм. 

    Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байдаг коксжих нүүрсний Тавантолгойн бүлэг орд нь зургаан хэсгээс бүрдэж буй. Тухайлбал: Тавантолгой, зүүн Цанхи, баруун Цанхи, Ухаа худаг, Бортээг, Сэрээт, Баянгол, мөн Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд алтны Олон-Овоот орд байгаа аж.

    Cэтгэгдэл бичих