logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    “Zijin Gold” өрсөлдөгч компанийнхаа хяналтын багцыг $2.6 тэрбумаар худалдан авна
    Yihui Xie
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 23 16:25
    152

    Зургийг: Oliver Bunic/Bloomberg

    (Bloomberg) -- “Zijin Gold Group” БНХАУ дахь гол өрсөлдөгчийнхөө хяналтын багцыг 18.26 тэрбум юань буюу 2.64 тэрбум ам.доллароор худалдан авахаар боллоо.

    “Chifeng Jilong Gold Mining”-ийг авснаар “Zijin Gold” улсдаа үнэт металл олборлолтоор тэргүүлэгч компанийн байр суурийг бататгана.

    “Chifeng Jilong Gold Mining” компанийн БНХАУ дахь хувьцааг худалдан авахын зэрэгцээ Хонконгт шинээр гаргаж буй хувьцааг авснаар “Zijin Gold” тус компанийн 26 хувийг эзэмшиж эхлэх төдийгүй хамгийн том хувьцаа эзэмшигч нь болох юм.

    Ингэснээр “Zijin Gold Group” алтны гарцаа нэмэгдүүлнэ. Мөн зах зээл одоогоор сулраад буй ч дунд хугацаандаа Төв банкнууд бодлогын хүүгээ бууруулснаар алтны үнэ өсөх эрчийг ашиглах төлөвлөгөөтэй байгааг тус компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дэд дарга мэдэгдсэн байна.

    Cэтгэгдэл бичих