
Зургийг: Damian Lemanski/Bloomberg
(Bloomberg) -- Даваа гарагийн арилжаагаар алтны ханш 8.3 хувиар унаж, унц нь 4117 ам.доллар хүрснээр энэ оны бүх өсөлтөө алдав.
Өнгөрсөн долоо хоногт алтны үнэ 11 орчим хувиар суларсан нь 1983 оноос хойших хамгийн тааруу үзүүлэлт болсон юм.
Ойрх Дорнодын дайн дөрөв дэх долоо хоногтоо үргэлжилж буй энэ үед талууд эрчим хүчний дэд бүтцүүд рүү цохилт өгөхөөр сүрдүүлж буй нь инфляцын дарамтыг өдөөж, хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг нэмэгдүүлж байна.
Харин өнгөрсөн долоо хоногт 15 хувиар суларсан мөнгөний ханш ес гаруй хувиар суларч, сүүлийн байдлаар унц нь 61 ам.доллар хүрлээ.
Ойрх Дорнодын дайн эхэлснээс хойш алтны ханш долоо хоног бүр суларч байгаа юм.
Техник шинжилгээнээс харахад алтны ханш ойрын хугацаанд эргэн сэргэх төлөвтэй гэж “Capital.com”-ийн шинжээчид мэдээллээ. Хэдий тийм боловч энэ нь Дональд Трамп Ираны эрчим хүчний дэд бүтцүүд рүү цохилт өгөх эсэхээс ихээхэн хамаарахыг онцолж байна.